images

Өмнөд Солонгос анх удаа нэг их наяд воны амттан гадаадад нийлүүлжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-02-20


   Өмнөд Солонгосын амттан, хүнсний бүтээгдэхүүн, бэлэн гоймонгийн экспорт өнгөрсөн онд 706 сая доллар буюу 1.2 их наяд воны үнийн дүнд хүрсэн нь бүх цаг үеийн дээд амжилт болжээ. Тус улсын Гаалийн газрын мэдээлснээр 2024 оны 1-11 дүгээр сарын хооронд дээрх дүнтэй хүнсний бүтээгдэхүүн гадаадад нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 17 хувиар их гэнэ. Сүүлийн таван жилд солонгос хүнсний бүтээгдэхүүний борлуулалт эрчимтэй өсөж байгаа бөгөөд 2018 онд 431.4 сая доллар байгаад 2020 онд цар тахлын улмаас үл ялиг буурсан ч түүнээс хойш тасралтгүй нэмэгдсээр байгаа юм. Нийт экспортын 1/3 нь Хойд Америкт очдог бол Хятад 11, Япон 10 хувийг эзэлж байгаа аж. Энэ талаар Италийн “Mulino Bianco” компанийн Ази тив хариуцсан захирал Федерико Ди Новелла "Өмнөд Солонгосын бүтээгдэхүүнүүд олон ангит кино, шоу нэвтрүүлгүүдээр нь их гардаг тул экспорт өсөхөд нөлөөлсөн" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.