Эгийн голын цахилгаан станцын асуудлаар Москвад хуралдав
Чихэнд чимэгтэй
2025-02-20
Монгол, Оросын Байгаль орчны сайд нар 2024 оны есдүгээр сард “Байгал нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах” тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Улмаар Эгийн голд усан цахилгаан станц байгуулах төслийг хэрэгжүүлснээр Байгал нуур, Сэлэнгэ мөрөнд хэрхэн нөлөөлөхийг үнэлэх хамтарсан баг томилсон юм. Тус багийн анхны хурал Москва хотод энэ сарын 10-нд болж, өнгөрсөн хугацаанд хийсэн байгаль орчны судалгаануудын үр дүнтэй танилцан, цаашид зайлшгүй хийх шаардлагатай судалгааны хүрээг тодорхойлсон байна. Судалгааг хоёр орон хамтран гүйцэтгэж, төлөвлөгөөний дагуу үр дүнг нь 2026 оны эхний хагаст Монгол улсын Засгийн газарт өргөн мэдүүлэхээр тохиров. Хуралд Монголын талыг ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл ахлан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эрчим хүчний яам, ШУА, "Эгийн голын усан цахилгаан станц" компанийн төлөөлөл оролцсон бол Оросын талаас 24 хүн оролцжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.