images

Их Британи болон Франц улс Украинд цэрэг байрлуулах талаар ярилцаж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-20


   Европын орнууд дайны дараах аюулгүй байдлыг хангах үүднээс Украины агаарын болон далайн хамгаалалтыг дэмжих зорилгоор 30 мянган бие бүрэлдэхүүнтэй цэргийн хүч байршуулах төлөвлөгөөг хэлэлцэж байна. “The Times” сонины мэдээлснээр, хэрэв АНУ-ын зуучлалаар Украины энхийн хэлэлцээр байгуулагдвал Их Британи болон Франц улс Украины хот, боомт, гол дэд бүтцийг Оросын болзошгүй түрэмгийллээс хамгаалах цэргийн хүч байгуулах тухай ярилцаж байгаа аж. Ингэхдээ хуурай замын хүчнийг ОХУ-тай хиллэдэг Украины зүүн фронтын ойролцоо байрлуулахгүй байх, агаарын цэргийн хүчин нь тус улсын агаарын орон зайн нислэг хийхэд аюулгүй байдлыг хангах, хүнс, үр тарианы экспортод чухал үүрэг гүйцэтгэдэг Хар тэнгис дэх далайн аюулгүй байдлыг хангахад голлон анхаарна гэж үзэж байгаа аж. Украин-Оросын хил дээр хуурай замын цэрэг байрлуулахгүй байх нь НАТО болон ОХУ-ын хооронд дайн үл гаргах баталгаа болно гэж тайлбарлаж байна. Төлөвлөгөө нь яриа хэлэлцээрийн шатанд байгаа бөгөөд эцэслэн батлахын тулд Европын удирдагчдын зөвшөөрөл, Орос, Украины тохиролцоо шаардагдана. Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер ирэх долоо хоногт Америкт айлчилж, төлөвлөгөөгөө ерөнхийлөгч Д.Трампт тайлбарлан дэмжлэг хүсэхээр төлөвлөж буй аж. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ирэх долоо хоногт мөн адил зорилгоор Вашингтонд айлчилна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.