images

“Apple” компани "iPhone 16e" гар утас танилцуулав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-02-20


   АНУ-ын “Apple” компани өнөөдөр "iPhone 16e" нэртэй шинэ загварын гар утас худалдаанд гаргах гэж байгаагаа зарлалаа. 599 долларын үнээр ирэх сард борлуулж эхлэх уг ухаалаг утас товчлуур, хурууны хээ мэдрэгчгүй ч нүүр таньж, товшихыг мэдрэх юм байна. Мөн үндсэн "iPhone 16" загварын адил А18 чиптэй, бүх аппликэйшнийг татах, “Apple” хиймэл оюун ухааныг ашиглах боломжтой аж. Компани үндсэн загвараасаа арай хямд үнэтэй шинэ гар утсаар зах зээлээ тэлж, шинэ хэрэглэгч татахад энэ загвар чухал нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа юм. Одоогоор "iPhone 16" утасны үнэ 799, "iPhone 16 Pro"-гийнх 999 доллароос эхэлж байгаагаас гадна зөвхөн "iPhone 15 Pro", "iPhone 16" загварын утаснууд "Apple"-ийн хиймэл оюуныг дэмжиж байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.