“Эрдэнэс Тавантолгой” 2024 онд улсад 3.4 их наяд төгрөгийн татвар төлжээ
Чихэнд чимэгтэй
2025-02-21
“Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн онд 30.4 сая тонн нүүрс олборлож борлуулан 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй борлуулалт бөгөөд 10.2 их наяд төгрөгийн орлоготой ажиллаж, Монгол улсын төсөвт 3.4 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна. Мөн 2024 онд нүүрс баяжуулах үйлдвэр, нүүрс ачих логистикийн төвийг ашиглалтад оруулж, урт хугацаандаа үр ашигтай, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж байгаагаа өчигдөр олон нийтэд танилцуулжээ. "Эрдэнэс Тавантолгой” компани 2023 оноос биржийн арилжааг эхлүүлж тухайн онд 9.8 сая тонн нүүрс биржээр арилжаалсан бол 2024 онд 15.3 сая тонн болгон нэмэгдүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.