images

Америк: Осолдсон онгоцонд сууж явсан зорчигчдод нөхөн төлбөр олгоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-21


   Канадын Торонто хотын нисэх онгоцны буудалд газардах үеэр зорчигч тээврийн онгоц нь хөмөрч осолдсон Delta Airlines компани зорчигч тус бүрт 30 мянган ам.долларын нөхөн төлбөр санал болгов. “The Washington Post” сонины мэдээлснээр, онгоцонд 76 зорчигч сууж явсан бөгөөд тэд энэ саналыг хүлээн авбал ямар нэгэн нөхцөлгүйгээр шууд олгохоо компани мэдэгдсэн байна. Энэ нь нийт 2.3 сая доллар болох юм. "Энэ төлбөр ямар нэгэн болзолгүй, зорчигчдын хууль ёсны эрхэд нөлөөлөхгүй" гэж Delta Airlines”-ийн албаны хүн онцолжээ. Харин энэ саналыг хэдэн зорчигч хүлээж авсан нь одоогоор тодорхойгүй байна. Осол өнгөрсөн 17-ны өдрийн 14:13 цагт Торонтогийн нисэх буудалд болсон бөгөөд онгоц газардах үедээ халтиргаатай зам дээр гулсаж, улмаар хөмөрсөн юм. Ослын улмаас онгоцонд гал гарсан ч аврах багийнхан болох онгоцны үйлчлэгчид шуурхай ажилласны дүнд бүх зорчигч болон нисэх багийн дөрвөн гишүүн эсэн мэнд гарсан билээ. Канад, АНУ-ын хамтарсан Тээврийн аюулгүй байдлын зөвлөл шалгалт явуулж, ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. “Delta Airlines компанийн гүйцэтгэх захирал Эд Бастиан "Америкийн агаарын тээврийн компаниуд өрсөлдөх чадвар сайтай. Харин  өрсөлдөх боломжгүй цорын ганц зүйл бол аюулгүй байдал" гээд, "Агаарын тээврийн компаниуд аюулгүй байдлын чиглэлээр нягт хамтран ажиллаж байна” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.