images

Байгаль орчны зөрчил мэдээлсэн иргэнийг 150 мянган төгрөгөөр урамшуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-21


     Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас өнгөрсөн оны 12 дугаар сард зөрчлийн мэдээлэл хүлээж авах 117 тусгай дугаарыг ажиллуулж эхэлсэн билээ. Тус дугаарт ой мод, ургамал, амьтан, газрын хэвлий, ус, рашаан ашиглалт, хаягдал ус, хог хаягдал, химийн бодис зэрэг байгаль орчинд шууд буюу шууд бусаар хохирол учруулж байгаа үйлдлийн талаарх мэдээллийг иргэдээс хүлээн авч байгаа юм. Тэгвэл үүнтэй уялдуулан байгаль орчны зөрчлийг мэдээлсэн иргэнийг урамшуулдаг хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх ажлыг идэвхжүүлээд байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлд байгаль орчны эсрэг хууль бус үйлдлийг илрүүлсэн байгаль хамгаалагч, мэдээлсэн иргэнд урамшуулал олгохоор заасан юм. Тухайлбал, хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогын 15 хувийг тухайн зөрчлийг илрүүлсэн улсын байцаагч, байгаль хамгаалагчид олгох, хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн иргэн, нөхөрлөл, төрийн бус байгууллагад 150000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тусгасан билээ. Байгаль орчны салбарт сүүлийн хоёр жилд иргэдийн өргөдөл, гомдлын мөрөөр хийсэн хяналт шалгалтын тоо өссөн ч байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын хэмжээ, зөрчил гаргагчдын тоо нэмэгдсээр байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.