Дэлхийн анхны нисдэг машиныг амжилттай туршив
Анд нөхдийн мэдээ
2025-02-21
Дэлхийн анхны нисдэг машиныг зохион бүтээсэн гарааны компани шууд дээшээ хөөрдөг цахилгаан машины гүйцэтгэлийг харуулсан дүрс бичлэгээ цахим сүлжээнд нийтэлжээ. Америкийн “Aleph Aeronautics” компани шинээр хөгжүүлж буй Model A нисдэг машиныхаа гүйцэтгэлийг авто зам дээр туршиж үзүүлсэн байна. Model A нь 2023 оны долдугаар сард Холбооны нисэхийн захиргаанаас (FAA) туршилт хийх зөвшөөрөл авсан юм. Дүрс бичлэгт, ердийн машинтай ижил загварын хар өнгийн цахилгаан машин авто зам дээр явж байгаад хөөрч буйг үзүүлжээ. Нисэх онгоцноос ялгаатай нь уг машин хурдтай давхиж хүч авахгүйгээр аажуухан явж байгаад шууд дээш хөөрдөг ажээ. Model A нь 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй бөгөөд авто зам дээр 354 км/цаг, агаарт 177 км/цаг хурдтай явах боломжтой аж. Тус компани уг машиныг бүтээхэд 10 орчим жилийн хугацаанд багагүй хөрөнгө зарцуулсан болохоо дурдсан байна. Одоогоор 3000 гаруй машины урьдчилсан захиалга аваад байгаа бөгөөд нэг бүрийг ойролцоогоор 300 мянган долларын үнээр борлуулах төлөвтэй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.