images

“Эрдмийн ундраа" сургуулийн япон хэлний ангийг 241 сая төгрөгөөр тохижуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-21


   Нийслэлийн ерөнхий боловсролын "Эрдмийн ундраа" цогцолбор сургуулийн японы хэлний ангийг Японы Засгийн газрын 71608 ам.доллар буюу 241 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар тохижуулахаар болжээ. Энэ нь тус улсын “Соёлын өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хүрээнд хийж буй 10 дахь төсөл бөгөөд Японы Элчин сайд М.Игавахара болон Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатар нар энэ сарын 19-ний өдөр гэрээнд гарын үсэг зурсан байна. 2005 оноос Монголд хэрэгжиж эхэлсэн "Соёлын өвсний үндэс" төсөл нь төрийн бус байгууллага, орон нутгийн захиргаа зэрэг ашгийн бус байгууллагад тоног төхөөрөмж худалдан авах, барилга байгууламжаа засаж сайжруулахад нь дэмжлэг үзүүлдгээрээ онцлогтой.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.