images

Монако: Б.Мөнгөнтуул шатрын “Гран При” тэмцээнийг тэргүүлж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-02-21


   Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн "Гран При" тэмцээний гуравдугаар цуврал Монакогийн вант улсын Монте-Карло хотноо энэ сарын 17-28-ны өдрүүдэд болж байгаа билээ. Дэлхийн шилдэг 10 эмэгтэй тамирчин өрсөлдөж буй энэ тэмцээнд Монголоос ОУХМ Б.Мөнгөнтуул оролцож байна. Тэрбээр одоогийн байдлаар гурван өрөг тоглож хоёр оноо авснаар Хампи Конеру, Екатерина Лагно, Сара Кадем нартай ижил оноогоор тэмцээнийг тэргүүлж эхэллээ. Б.Мөнгөнтуул эхний өрөгт дэлхийн аварга, Оросын Александра Костенюкийг хожиж, дараагийн хоёр өрөгт дэлхийн аварга, Хятадын Тан Жонги, Энэтхэгийн Хампи Конерутай тэнцсэн бол өнөөдөр Ираны Сара Кадемтай тоглоно. Эмэгтэйчүүдийн тойргийн тэмцээний эхний хоёр нь Гүржийн Тбилиси, Казахстаны Шымкентэд өнгөрсөн онд болсон билээ. Харин энэ онд Монако, Кипр, Энэтхэг, Австрид болох юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.