“Торгоны зам-2025” авто раллид монгол тамирчид илүү олуулаа уралдана
Чихэнд чимэгтэй
2025-02-21
Олон улсын "Торгоны зам" авто уралдааныг зохион байгуулах ажлын хэсэг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын удирдлага болон тамирчид, дасгалжуулагчидтай уулзжээ. Уралдааныг ирэх долоодугаар сарын 12-22-ны өдрүүдэд товлосон бөгөөд мотоцикл, дөрвөн дугуйт, жийп, том оврын машин зэрэг төрлүүдээр зохион байгуулах ажээ. Нийт 10 хоногийн турш 5500 км зайд явагдах энэ удаагийн уралдаан Улаанбаатар хот болон Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар дамжина. Өнгөрсөн жилийн уралдаанд манай улсаас Г.Галманах, П.Мөрөн нар уралдсан бол энэ жил илүү олон тамирчин оролцуулахаар төлөвлөсөн байна. "Торгоны зам" уралдаан өмнө нь хоёр удаа Монголын нутгаар дайрч байв. 2019 онд Монголоор дайран өнгөрөхдөө Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаар дамжсан бол 2024 онд Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор Монгол улсад нэвтрэн Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгийг дайран Улаанбаатар хотод барианд орсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.