images

Хятадын Хаврын баяр: 510 сая хүн галт тэргээр зорчжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-02-21


   Хятадын Хаврын баярын үеэр 1.4 тэрбум хүн амтай тус улсын дотоодын аялал жуулчлал огцом өсдөг. Тус улсын Төрийн төмөр замын группын мэдээлснээр нэгдүгээр сарын 14-нөөс хоёрдугаар сарын 22-ныг хүртэлх 40 хоногийн хугацаанд галт тэргээр зорчсон тоо 510 саяыг давсан байна. Зөвхөн хоёрдугаар сарын 15-нд 13.6 сая хүн галт тэргээр зорчжээ. Хятадын эрх баригчид энэ жилийн баяраар бүх төрлийн тээврийн хэрэгслээр нутагтаа очоод буцаж ирэх, аялах иргэдийн хөдөлгөөн давхардсан тоогоор есөн тэрбумд хүрнэ гэж таамагласан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.