images

Хятад: Нэг кг цэвэр алтаар хоолны тогоо хийлгэжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-21


   Дэлхий даяар алтны үнэ улам өсөж байгаа энэ үед Хятадад нэгэн эмэгтэй цэвэр алтаар хийсэн тогоонд хоол хийж буй бичлэгээ цахим сүлжээнд нийтэлжээ. “Shenzhen News” сонины мэдээлснээр, Гуандун мужийн Шэньжэн хотын нэгэн дархны газар үйлчлүүлэгчийн захиалгыг хүлээн авч, нэг кг алтан гулдмайг хайлуулан хоолны тогоо урласан байна. Алтан тогооны үнэ ойролцоогоор 700 мянган юань болно хэмээн хэвлэлүүд мэдээлжээ. Тогоог хийсэн дархан алтыг халаах, давтан цохих, хөргөх зэрэг гар аргаар тогоог хийхэд нэг сар зарцуулснаа хэлсэн байна. Тогоог захиалсан эмэгтэй тогоогоо хүлээж авсан даруйдаа хоол хийж, бичлэгээ цахим орчинд нийтэлжээ. Бичлэгийг цахим хэрэглэгчид янз бүрээр хүлээн авч байна. Алтан тогоонд бэлэн гоймон чанаж байгаа нь зохимжгүй байна гэсэн шүүмжлэл байхад хувь хүн эдээрээ юу хийх нь бусдад хамаагүй гэсэн хүмүүс ч байна. Харин эзэн эмэгтэй алтан тогоонд ус буцалгахад бусад савнаас илүү хурдан байсан ч хоолны амт жирийн тогооныхтой адилхан байсан тухай өгүүлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.