Филиппин: Шумуул барьж өгвөл мөнгөн урамшуулал авна
Анд нөхдийн мэдээ
2025-02-21
Филиппиний нийслэл Манила хотын ойролцоох нэгэн тосгонд хорт шумуул барих мөнгөн урамшуулалтай кампанит ажил эхлүүлээд байна. Урамшуулалд таван шумуул тутамд нэг песо бэлнээр олгож эхлээд байгаа бөгөөд кампанит ажил эхэлснээс хойш хүмүүс 700 гаруй шумуул барьж өгөөд урамшуулал авчээ. Тус улсад шумуулаар дамжин хүнд халдаж ихээр халууруулдаг өвчин ихсэх болсонтой холбогдуулан тосгоны захиргаа ийм арга хэмжээ авсан байна. Хоёрдугаар сарын эхээр Филиппинд 28234 хүн шумуулд хазуулж халуурсан тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 40 хувиар өссөн үзүүлэлт аж. Түүгээр үл барам хорт шумуулд хазуулснаас болж сургуулийн насны хоёр хүүхэд нас барсан байна. Кампанит ажлыг Эрүүл мэндийн яам талархан хүлээж авч буйгаа илэрхийлжээ. Уг өвчнөөр өвчилсөн тохиолдолд цочмог халуурах, толгой өвдөх, ядрах, булчин, үе мөч хүчтэй өвдөх, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.