Монгол улс снүүкер бильярдын Азийн эмэгтэй аваргатай болов
Чихэнд чимэгтэй
2025-02-24
Снүүкер бильярдын тамирчин, ОУХМ Б.Нарантуяа Катарын Доха хотноо энэ сарын 15-21-ний өдрүүдэд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний 15 улааны төрөлд түрүүллээ. Ингэснээр манай улс бильярдын спортоор, тэр дундаа снүүкер бильярдын эмэгтэйчүүдийн төрөлд анх удаа Ази тивийн аварга тамирчинтай боллоо. Дэлхийн чансааны 11 дүгээрт бичигдэж буй Б.Нарантуяа шигшээ тоглолтуудад өрсөлдөгчдөө бүгдийг нь 3:0 харьцаагаар хожиж, эцсийн шатанд Хонконгийн тамирчныг илүүрхснээр аваргын цом хүртсэн байна. Тэрбээр "Элит" клубийн тамирчин бөгөөд өмнө нь снүүкер бильярдын ДАШТ болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ.
Гэрэл зургийн эх сурвалж: Qatar Billiards Snooker Federation
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.