COP17 бага хурлыг Улаанбаатарт зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурав
Чихэнд чимэгтэй
2025-02-24
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцид (UNCCD) нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатарт зохион байгуулах гэрээнд БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа Германы Бонн хотноо гарын үсэг зурлаа. Тус бага хурал нь цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үйл ажиллагааг хурдасгах зорилготой дэлхийн хамгийн чухал форумуудын нэг юм. Учир нь, гэрээнд нэгдсэн 197 улсын төрийн тэргүүн, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан яамны төлөөлөл, залуус, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн бизнес эрхлэгчид нэгэн дор чуулдаг. Хоёр долоо хоногийн турш үргэлжилдэг бага хурлын үеэр тухайлсан сэдвээр өндөр түвшний яриа хэлэлцээ хийхийн зэрэгцээ Залуусын форум, “Business4Land” форум зохион байгуулдаг байна. Монголд болох хурлаар цөлжилт, ган гачиг, сэргээгдэх эрчим хүчний шилжилт зэрэг чухал сэдвүүдийг хөндөх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.