images

Цахим мөрийтэй тоглоом сурталчилсан 34 домэйн хаягийг хаалаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-24


   Засгийн газраас өнгөрөгч долоо хоногт ажлын хэсэг гаргаж, Монголд цахим мөрийтэй тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй зарим вэбсайт болон сувгуудыг хаах ажлыг эхлүүлээд байгаа билээ. Тэгвэл өчигдрийн байдлаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос 1xbet цахим мөрийтэй тоглоомыг сурталчилсан, ижил төстэй байдлаар үйл ажиллагаа явуулдаг 34 домэйн хаягийг хаажээ. Мөн 100 гаруй "Фэйсбүүк" хаяг, группүүдийг хаалгах хүсэлтийг "Mеta" компанид илгээсэн байна. Түүнчлэн Монголын арилжааны банкуудтай хамтарч мөрийтэй тоглоомын үйлчилгээний дансыг царцаах, үүрэн телефоны оператор компаниудтай хамтарч 1xbet болон бусад мөрийтэй тоглоомд утасны дугаараар бүртгүүлдгийг болиулах, урлаг соёл, спорт, олны танилуудын сурталчилгааг зогсоох ажээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал энэ талаар "Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж жил бүр ОХУ руу 500 сая доллар урсгаж буй 1xbet сурталчилдаг хаягуудыг шат дараатайгаар хаана. Ойрын хугацаанд ажлын хэсэг шуурхай ажиллаж байна"  хэмээн цахим хуудсандаа бичжээ. 

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.