images

Өмнөд Солонгосын компани сургуульд орж буй хүүхдийн эцэг эхэд тав хоногийн чөлөө олгоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-24


    Төрөлт багасаж, хүн амын өсөлт саарч буйн эсрэг Өмнөд Солонгосын Засгийн газар төдийгүй хувийн хэвшлийнхэн янз бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, ган үйлдвэрлэгч “Dongkuk Steel Group” компани энэ хичээлийн жилээс бага сургуульд элсэн орж байгаа хүүхэдтэй ажилчдадаа тав хүртэл хоногийн цалинтай амралт олгохоор болжээ. Энэ талаар компанийн албаны хүн хэлэхдээ “Өнөө жил бага сургуульд орох 107 хүүхдийн эцэг эхэд, сурагч болж буй хүүхдээ халамжлах чөлөө олгож, мөн хичээлийн хэрэгсэл, ерөнхий захирлын талархлын захидал илгээсэн” гэв. Компанийн захирал Чой Сам Ён захидалдаа "Сургуульд элсэн орж шинэ эхлэл, шинэ хамт олонтой болж буйд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье” гэжээ. Улмаар Өмнөд Солонгосын алдартай яруу найрагч О Ин Тэгийн "Хорвоо ийм сайхан" шүлгээс эш татан "Цэцэгнээс хөөрхөн, эрдэнийн чулуу шиг гялалзсан хүүхэд нас чинь аз жаргалаар дүүрэн байгаасай” хэмээн ерөөсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.