Дархан аварга Г.Өсөхбаярын бөхчүүдийн шагайн харвааны тэмцээнд түрүүлжээ
Чихэнд чимэгтэй
2025-02-24
Могой жилийн Сар шинийн баярыг угтсан "Их өвийн эзэд" шагайн харвааны нөхөрсөг тэмцээн өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Үндэсний бөхчүүд, шагайн харваачдын хамтарсан энэ тэмцээнд улсын цолтой 1-2, аймгийн цолтой 1-2, сумын цолтой 1-3 бөх, нэг шагайн харваач баг болж оролцжээ. Тэмцээнд улсын цолтноор ахлуулсан нийт найман баг өрсөлдсөнөөс улсын арслан Д.Ганхуяг ахлагчтай “Номт даншиг” баг тэргүүлж, дархан аварга Г.Өсөхбаяр ахлагчтай “Алдар спорт хороо” баг удаалж, улсын начин Г.Ганжад ахлагчтай “Дүнжингарав” баг гуравдугаар байранд шалгарсан байна. Харин ганцаарчилсан буюу цуваа харвааны тэргүүн байранд дархан аварга Г.Өсөхбаяр, дэд байранд улсын начин Д.Цэрэнтогтох, гуравдугаар байранд аймгийн арслан Л.Жамбал тус тус шалгарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.