Холбооны мөрдөх товчоо Илон Маскийн тушаалыг биелүүлэхээс татгалзав
Анд нөхдийн мэдээ
2025-02-24
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Батлан хамгаалах яам, Төрийн департамент, Үндэсний тагнуулын газар, Дотоод аюулгүй байдлын яам Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг сайжруулах газраас (DOGE) тавьсан нэгэн шаардлагыг биелүүлэхгүй байх үүргийг ажилтнууддаа өгсөн талаар “The New York Times” сонин мэдээлэв. Уг газрын дарга, тэрбумтан Илон Маск өнгөрсөн долоо хоногт тушаал гаргаж, АНУ-ын төрийн бүх байгууллагын алба хаагчдад, өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлаа тайлагнах шаардлага хүргүүлсэн төдийгүй энэ шаардлагыг биелүүлэхгүй бол ажлаас нь шууд халахыг сануулсан юм. Өнгөрөгч бямба гарагт төрийн албан хаагчдад “Өнгөрсөн долоо хоногт та юу хийсэн бэ?” гэсэн асуулт бүхий и-мэйл очсон бөгөөд хүлээн авагч үүний хариуд таван чиглэлээр тодорхой тайлан гаргаж өгөх ёстой байв.
“Илон Маскийн шаардлагыг төрийн чухал байгууллагуудын удирдлага биелүүлэхээс татгалзаж байгаа нь И.Маскийн эрх мэдэл цаашид хэрэгжих эсэхийг харуулах томоохон шалгуур болно” хэмээн “The New York Times” сонин бичжээ. Энэ нь мөн Дональд Трампын засаг захиргаанд ажиллаж буй зарим өндөр албан тушаалтан И.Маскийн авч буй арга хэмжээтэй санал нийлэхгүй байгааг харуулж байгаа аж.
Гэрэл зургийн эх сурвалж: AP Photo/Jose Luis Magana
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.