Японы эзэн хаан 65 нас хүрчээ
Анд нөхдийн мэдээ
2025-02-24
Японы эзэн хаан Нарүхито өнгөрсөн 22-ны өдөр 65 насныхаа ойг тэмдэглэв. Тэрбээр төрсөн өдрөөрөө “Дайны тухай дурсамж бүдгэрэн, мартагдах шахаж буй энэ цаг үед энэ талаарх мэдлэг багатай залуус хойч үедээ өнгөрсөн үеийн эмгэнэлт түүхийн үнэний талаар зөв мэдээлэл үлдээх нь чухал” гэсэн байна. “The Yomiuri Shimbun” сонины мэдээлснээр, эзэн хаан дайн дууссаны 80 жилийн ойд зориулсан хурал дээр ийн мэдэгджээ. Тэрбээр “Япон улс, Японы ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон миний бие Цог жавхлант эзэн хааны нэр сүрийг өндөрт өргөж, ямагт ард түмнийхээ талд зогсож, ард иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө бүхнээ зориулах болно” гэжээ. Энэ жил эзэн хаан Номхон далайн дайны үед ширүүн тэмцлийн талбар болж байсан Окинава болон атомын бөмбөг хаясан Хирошима, Нагасаки хотуудад айлчлахаар төлөвлөж байгаа аж. COVID-19 цар тахлын улмаас таван жил завсарласан эзэн хааны төрсөн өдрийн баяр энэ удаа Токио дахь хааны ордонд болжээ. Төрсөн өдрийн баяраар тус улсад суугаа гадаад улсын Элчин сайд нар Нарүхито хаанд баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.