images

"Хятадууд баяжиж байна"

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-02-24


   Хятадын дотоодын аялал жуулчлалын оргил үе Хаврын баяраар нь тохиодог. Энэ жил нэгдүгээр сарын 14-нөөс хоёрдугаар сарын 22-ныг хүртэл 40 хоног үргэлжилсэн аяллын оргил үед тус улсын эрх баригчдын тооцоолж байснаар иргэд нь 9.02 тэрбум удаа зорчих хөдөлгөөн хийжээ. "Passenger trips" буюу зорчигчийн аялал гэдэг нь нэг зорчигч нэг тээврийн хэрэгсэлд суугаад хөдөлбөл нэг, дараагийнхад дамжин суувал хоёр гэж тоологддог. Тиймээс 1.4 тэрбум хүн амтай Хятадад энэ тоо 9.02 тэрбумд хүрэх боломжтой бөгөөд өмнөх жилийн мөн үеийнхээс 7.1 хувиар өссөн байна. Тус улсын Тээврийн яамны мэдээлснээр, зорчих хөдөлгөөний 513 саяыг галт тэргээр, 90.2 саяыг агаараар, 31.21 саяыг усан замаар буюу усан онгоцоор үйлджээ. Мөн энэ жил агаараар болон галт тэргээр зорчсон тоо нь шинэ дээд амжилт болсон гэнэ. Харин үлдсэн 8.39 тэрбум нь авто замаар буюу иргэд хувийн автомашин, эсвэл автобусаар зорчсон тоо аж. Гэхдээ хувийн автомашинаа жолоодон зорсон нь 7.17 тэрбум юм байна. Энэ талаар тус улсын Тээврийн яамны Хурдны замын судалгааны хүрээлэнгийн судлаач “Хятадын ард түмэн баяжиж байна. Тэд Хаврын баяраар зөвхөн гэртээ хариад зогсохгүй өөр газар очиж баяраа тэмдэглэх, аялах дуртай болсон байна” гэж ярьжээ. Өөрөөр хэлбэл, 40 хоногийн хугацаанд гэртээ харьж хэд хоног амраад үлдсэнд нь аав, ээжийгээ дагуулан өөр тийш аялах нь ихсэж байгаа гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.