Бэлэн гоймон зээлж авсан дэлгүүртээ анхны цалингийнхаа дээжийг өргөв
Чихэнд чимэгтэй
2025-02-24
Өмнөд Солонгосын Кёнги аймгийн Бүчон хотын хүнсний дэлгүүрийн эзэнд 20 гаруй насны нэгэн залуу дугтуйтай мөнгө, зурвасын хамт үлдээгээд явжээ. Дугтуйнд 200 мянган вон болон гараараа нямбайлан “Энэ их мөнгө биш, гэхдээ хязгааргүй талархсан сэтгэлийн минь илэрхийлэл юм. Гадуур гарч сайхан хоол идээрэй. Та хоёрын ачаар би амжилттай сайн явна” гэж бичсэн зурвас байв. Учрыг тодруулбал, дэлгүүрээр нь байнга үйлчлүүлдэг нэгэн залуу хэдэн сарын өмнө орж ирээд "Би ажилгүй, мөнгөгүй, хэцүү байна. Зээлээр нэг сав бэлэн гоймон өгөөч" хэмээн гуйхад нь дэлгүүрийн эзэн эр эм хоёр тавь орчим мянган воны үнэ бүхий бэлэн гоймон, агшаасан будаа, амтлагч карри зэргийг өгсөн гэнэ. "Chosun ilbo" сонинд бичсэнээр, тэр залуу удалгүй ажилд орж анхныхаа цалинг авсан даруйдаа дэлгүүрийн эздийг зорин ирж талархал илэрхийлсэн нь энэ байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.