images

Улаанбаатар: Нийслэлийн шилдэг фермерүүдийг тодрууллаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-25


      Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас фермерийн буюу эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч шилдэг дөрвөн гэр бүлийг Сар шинийн босгон дээр тодрууллаа. Тухайлбал, Улаанбаатар хотод сүү, махны чиглэлээр мал өсгөн үржүүлж буй Багануур дүүргийн IV хорооны иргэн Д.Наранбаатар, Налайх дүүргийн III хорооны иргэн С.Батсугар, Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны иргэн Ш.Батпүрэв, Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны иргэн Д.Бямбасүрэн нарын гэр бүлийг өчигдөр "Хангарьд" ордонд хүлээн авч шагнал гардуулсан байна. Тус газраас жил бүр салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан малчид, тариаланчдын нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг үнэлэн шагнаж урамшуулдаг уламжлалтай. Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргээс тав, Хан-Уул дүүргээс хоёр, Багануур, Налайх дүүргээс тус бүр нэг фермер аваргаар тодорч байв. Сонирхуулахад, нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд нийт 360 гаруй иргэн, ААН 420 мянган толгой малтайгаар эрчимжсэн аж ахуй эрхэлж байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.