Украинд Европын энхийг сахиулах цэрэг байрших уу?
Анд нөхдийн мэдээ
2025-02-25
Украины дайн дууссаны дараа тус улсын аюулгүй байдлыг хангах үүднээс Европын энхийг сахиулах цэрэг байршуулахад татгалзах зүйл үгүй гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэв. Тэрбээр өчигдөр Цагаан ордонд Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзаадаа ийн мэдэгдсэн бөгөөд "ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ч үүнийг хүлээн зөвшөөрөх болно" гэжээ. Улмаар "Бид энэ талаар тохиролцож чадвал дайн дахиж гарахгүй" гэсэн байна. Харин өмнө нь Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Европын энхийг сахиулах хүчнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдсэн юм. Дайн дууссаны дараа оросууд дахин түрэмгийлэл үйлдэж болзошгүй тул Украины аюулгүй байдлыг хангах үүднээс Их Британи, Франц тэргүүтэй Европын энхийг сахиулах хүчний 30 мянган цэргийг Украинд байршуулах асуудлыг Европын орнууд хэлэлцэж байна. Э.Макрон АНУ-ыг Оросын эсрэг хатуу байр суурьтай байхыг уриалсан ч Д.Трамп тодорхой хариулт өгөөгүй бөгөөд үүнтэй холбогдуулан хэлэхдээ “Бидэнд Дэлхийн III дайн хэрэггүй. Бид л ухаалаг байж чадвал Украины дайн хэдхэн долоо хоногийн дотор дуусна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.