images

Улсын арслан Ц.Бямба-Отгон бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-25


    Монголын үндэсний бөхийн холбооноос Сар шинийн баяр, Монгол бахархлын өдөр, Улс тунхагласны баярт зориулсан томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл бөхчүүдийн чансааг өчигдрийн байдлаар улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүлж эхэллээ. Тэрбээр 128 бөхийн "Баянзүрх хайрханы хишиг" барилдаанд түрүүлж, 3300 оноогоор чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдсэн байна. Харин хоёрдугаарт улсын заан С.Сүхбат 3000 оноогоор, гуравдугаарт улсын начин Ч.Батчулуун 2650 оноогоор тус тус жагсав. Уг жагсаалт Сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдааны дараа шинэчлэгдэх юм. Монголын үндэсний бөхийн холбооноос өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр удаа, намраас хаврын улиралд нийт 16-18 удаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн 2024 оны 10 дугаар сараас эхэлсэн барилдаануудад идэвхтэй оролцож өндөр амжилт гарган чансааны эхний 30-д багтсан аймаг, цэргийн цолтнууд Сар шинийн барилдаанд шууд бүртгүүлэх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.