images

Монако: Их мастер Б.Мөнгөнтуул "Гран При" тэмцээнийг хошуучилж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-02-25


   Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн "Гран при" тэмцээний гуравдугаар цуврал Монакогийн вант улсын Монте Карло хотноо энэ сарын 17-28-ны өдрүүдэд болж байгаа билээ. Энэ тэмцээнд Монголоос шатрын их мастер Б.Мөнгөнтуул оролцож, зургаан өргийн дараагаар 3.5 оноотойгоор хоёрдугаарт явж байна. Тэмцээнийг дөрвөн оноотой Оросын Екатерина Лагно тэргүүлж байгаа бол Александра Горячкина 3.5 оноогоор манай тамирчинтай зэрэгцэж байна. Б.Мөнгөнтуул эхний өрөгт дэлхийн аварга, Оросын Александра Костенюкийг хожиж, дараагийн таван өрөгт дэлхийн аварга тамирчид болох Хятадын Тан Жонги, Энэтхэгийн Хампи Конеру, Оросын Е.Лагно, Казахстаны Бибисара Ассаубаева болон Ираны Сара Кадемтай тэнцсэн юм. Б.Мөнгөнтуул тэмцээний үеэр зохион байгуулагчдад өгсөн ярилцлагадаа 1993 онд зургаан настай байхдаа оролцсон хамгийн анхны олон улсын тэмцээний эхний өрөгт А.Костенюктой таарч тоглон хожигдсон тухай дурсамжаа хуваалцжээ. Б.Мөнгөнтуул өнөөдөр Энэтхэгийн Харика Дронаваллитай тоглоно. 600 мянган еврогийн шагналын сантай энэ тэмцээнд түрүүлсэн шатарчид дэлхийн аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болох юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.