Хоошёорюү С.Бямбасүрэн: Жаахан аймаар санагдаж байна
Чихэнд чимэгтэй
2025-02-25
Японы мэргэжлийн сүмо бөхийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн өнөөдөр Осака хотноо хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Учир нь, ирэх сарын 9-нд эхлэх Харү башёгийн банцүкэ буюу бөхчүүдийн эрэмбэ өнөөдөр гарсан юм. Иймд С.Бямбасүрэн “Би зүүний манлай бөх болсондоо маш их баяртай байна. Том үүрэг хүлээж авлаа. Жаахан аймаар санагдаж байна” хэмээн ярив. Өнгөрсөн сард маэгаширагийн барууны манлайд барилдсан Киришима Б.Лхагвасүрэн цол ахиж, ирэх сард комүсүби цолтой барилдахаар болж байна. Мөн Казахстаны Кинбозан маэгаширагийн барууны 14-өөс тав руу дэвшжээ. Осакад Монголын 23 сүмоч таван зиндаанд барилдах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.