images

УИХ-ын дарга Хятадад айлчилж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-02-25


   Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 24-27-ны хооронд Хятадад айлчилж байна. Тэрбээр өчигдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзаж хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, УИХ дахь парламентын найрамдлын бүлгийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ. Мөн Хятадын хүний нөөцийн шинжлэх ухаан судлалын хүрээлэн, “Xiaomi” цахилгаан автомашины үйлдвэр, "Жинхуйнун" хөдөө аж ахуйн мэргэжлийн хоршооны үйл ажиллагаатай танилцсан байна. УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь намын бүлэг, Байнгын хороодын дарга нар болон нам, эвслийн төлөөлөл багтжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.