Энэтхэг: Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн чуулганд хурандаа М.Хонгорзул оролцож байна
Чихэнд чимэгтэй
2025-02-25
Энэтхэгийн Гадаад харилцааны яам, Батлан хамгаалахын яам, НҮБ-ын Энхийг сахиулах төв хамтран энэ сарын 24-25-ны өдрүүдэд Шинэ Дели хотноо “Women in Peacekeeping: A Global South Perspective” чуулганыг зохион байгуулж байна. Учир нь, энэ онд энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийг оролцуулдаг болсны 25 жилийн ой тохиож байгаа юм. Тиймээс энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн оролцооны асуудлаарх анхдугаар чуулган болж, Монголоос ҮБХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн дарга, хурандаа М.Хонгорзул оролцов. Тэрбээр Энэтхэгийн ерөнхийлөгч Дроупади Мурмутай уулзаж эмэгтэй энхийг сахиулагчдыг төлөөлөн үг хэлжээ. Энэтхэгийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, 1950-иад оноос хойш тус улсын 290 мянга гаруй энхийг сахиулагч 50 удаагийн даалгавар биелүүлэхэд оролцжээ. Өнөөдрийн байдлаар Энэтхэгийн 5000 энхийг сахиулагч идэвхтэй 11 үйл ажиллагаанд оролцож байгаа аж. Өнгөрсөн хугацаанд Энэтхэгийн 180 энхийг сахиулагч даалгавраа биелүүлж яваад амь эрсэджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.