“290 million: Wedding war” нэвтрүүлгийн ялагчид Монгол, Өмнөд Солонгост хуримаа хийжээ
Анд нөхдийн мэдээ
2025-02-26
Өмнөд Солонгосын TvN телевизийн “290 million: Wedding war” хосын реалити нэвтрүүлэгт 2023 онд оролцон ялж, 290 сая воны шагнал авсан хос тэр ондоо Монголд ирж хуримласан билээ. Тэгвэл тэд Өмнөд Солонгост саяхан мөн хуримын ёслол хийснийг “Chosun Daily” сонин мэдээлжээ. Тус нэвтрүүлэгт найруулагч Шин Хе Сон, жүжигчин До Гүн Ү нар ялсан юм. До Гүн Ү нь “Midnight Runners”, “My Puppy” зэрэг хэд хэдэн кинонд дүр бүтээсэн билээ. Тэд нэвтрүүлэгт ялахдаа “Бид мөнгөөрөө бага сага өрөө дарж, үлдсэнийг нь хадгалаад хүүхэдтэй болохоороо зарцуулна” гэж байжээ. Мөн нэвтрүүлгийн төгсгөлд тэд Монголд хуримаа хийсэн ч дараа нь Өмнөд Солонгост дахин ёслол үйлдсэн байна. Энэ тухай Шин Хе Сон Инстаграмдаа мэдээлж, хуримын бичлэгээ оруулсан аж. Өмнөд Солонгост болсон хуриманд зочид “Squid Game” киноны дүрийн содон хувцастай оролцжээ. Мөн эмэгтэй нь өмнөхөөсөө 21 кг жин хаяж 53 кг болсноо Инстаграмдаа хуваалцсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.