Олимп, дэлхийн аварга орос тамирчид Монголд дахин ирж гулгана
Чихэнд чимэгтэй
2025-02-26
ОХУ-ын Олимп, тив, дэлхийн аварга уран гулгагчид ирэх тавдугаар сарын 24-25-нд Монголд тоглох гэж байна. Манай улсад анх 2023 онд тус улсын уран гулгалтын үндэсний шигшээ багийн 17 тамирчин ирсэн билээ. Энэ удаагийн бүрэлдэхүүнд Олимпын нэг, ДАШТ-ий дөрвөн алтан медальт Алексей Ягудин, Олимпын хошой мөнгө, дэлхийн хошой алтан медальт Евгения Медведева, Олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн аварга хос Никита Кацалапов, Виктория Синицина, Олимпын мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт Александр Энберт, Европын аварга, ДАШТ-ий хүрэл медальт София Самодурова, Дэлхийн аварга, Европын аварга Елизавета Туктамышева, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Максим Ковтун нар ирэхээр болжээ. "Steppe Arena" мөсөн өргөөнд хоёр өдрийн турш болох тоглолтын тасалбар худалдаанд хэдийнэ гарсан бөгөөд 100-150 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин VIP буюу тусгай тохижуулсан хэсгээс үзэх 10 ширхэг тасалбарын нэг бүрийг гурван сая төгрөгөөр борлуулж байгаа аж. Энэ удаагийн тоглолтод Монголын талаас, 2023 оны тоглолтыг нээсэн уран гулгагч О.Мишээл оролцоно.
Гэрэл зураг дээр.2023 онд Монголд тоглосон ОХУ-ын уран гулгагчид.
Гэрэл зургийн эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.