images

Жаргалант тосгон гал түймэр унтраах, аврах ангитай болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-26


   Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу олны хэлж заншсанаар Жаргалант тосгон шатахуун хадгалах нөөцийн сав, шатахуун түгээх станц зэрэг түймэр гарах өндөр эрсдэлтэй олон байгууламжтай ч гал унтраах, аврах ангигүй. Мөн эрүүл мэндийн төв нь өнөөг хүртэл түргэн тусламжийн хоёр, зориулалтын бус нэг автомашин ашиглаж иржээ. Иймд нийслэл, дүүргээс тус хороонд 2026 онд гал түймэр унтраах, аврах анги байгуулахаар төлөвлөсөн байна. Тэгвэл Жаргалант тосгонд гамшиг, ослын үед гал унтраах, хүний амь насыг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад Японы Засгийн газар "Өвсний үндэс" хөтөлбөрөөрөө дамжуулан туслахаар болжээ. Ингэхдээ гал түймэр унтраах болон түргэн тусламжийн машин нийлүүлэхээр болж, хоёр талын төлөөлөгчид өчигдөр буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурсан байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.