images

Казахстаны Үндэсний музейд Алтан ордны улсын тухай үзэсгэлэн гарч байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-02-26


   Казахстаны Алматы хот дахь Үндэсний төв музейд Алтан ордны улсын түүхэн дурсгал, соёлын үзэсгэлэн гарч байгаа талаар “Казинформ” агентлаг мэдээллээ. Үзэсгэлэнгийн гол зорилго нь Алтан ордны улсын залгамж нь Казахстан улс болох, мөн тэрхүү түүхэн цаг үеийн соёл, түүхийн баялаг өв Казахстан болон олон улсад хадгалагдаж үлдсэнийг сурталчлах явдал бөгөөд улсынхаа хэд хэдэн музейд буй археологийн олдворуудыг татан авчирч дэлгэсэн байна. Үзэсгэлэнгийн эхний хэсэгт Алтан ордны улсын үеийн казах иргэдийн амьдрал, соёлыг илэрхийлэх XIII-XIV зууны археологийн олдворуудын цуглуулгыг үзэгчдэд толилуулж байгаа аж. Мөн Зүчийн улсын хаадын ордныг жижиг хувилбараар үзүүлэхээс гадна керамик сав суулга, металл эдлэл, үнэт эдлэл, гэр ахуйн хэрэгсэл зэргийг дэлгэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.