images

"Чингис хаан” үзэсгэлэнг Прагад гаргахад бэлэн болжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-26


    Монгол, Чех улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг Чехийн Прага хотноо гуравдугаар сарын 10-наас зургаадугаар сарын 22-ны өдрүүдэд Чехийн Үндэсний музейд дэлгэн үзүүлэхэд бэлэн болжээ. Үзэсгэлэнд Монгол улсаас "Чингис хаан" үндэсний музей болон ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэнгийн нийт 698 ширхэг үзмэр, эд өлгийн зүйл дэлгэхээр бэлтгэсэн байна. "Чингис хаан" музей үзэсгэлэнд гаргах үзмэрийн тусгай ариутгал хийсэн зориулалтын сав, хүчил шүлтгүй баглаа боодлыг БНСУ-д захиалгаар хийлгэсэн бөгөөд энэ нь үзмэрүүдийг олон улсын хилээр чөлөөтэй нэвтрэх эрхтэй болгодог байна. Мөн үзмэрүүдийг музейд эргэн ирэх хүртэл хариуцах олон улсын даатгалд хамруулан, гааль, цагдаа, тагнуулын хяналт дор зохих журмын дагуу тээвэрлэх ажээ. Өнгөрсөн оны зургаадугаар сард Улаанбаатар хотноо "Чингис хаан" музейн захирал С.Чулуун, Чехийн Үндэсний музейн ерөнхий захирал Михал Лукеш нар "Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг Прагад гаргахад хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.