images

Морин хуурын чуулга Варшавт тоглоно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-02-26


   Монгол, Польшийн дипломат харилцааны 75 жилийн ойг тохиолдуулан ирэх сарын 13-нд Варшав хотноо Морин хуурын чуулга тоглохоор боллоо. “Монголын сайхан орон” тоглолт тус улсын Үндэсний филармонийн танхимд 17 цагт эхэлнэ. Тоглолтын тасалбар үнэ төлбөргүй тул Польшид суугаа иргэд, оюутнуудыг очиж үзэхийг Элчин сайдын яамнаас уриалжээ. Тоглолтыг үзэх хүмүүс Элчин сайдын яамнаас очиж урилга авах юм байна. Сонирхуулахад, Морин хуурын чуулга өмнөх өдөр нь буюу гуравдугаар сарын 12-нд Чехийн Прага хотын “Рудольфинум” филармонийн тайзнаа мөн үнэ төлбөргүй тоглоно. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.