images

Аврагчид МУИС-д гурван сар англи хэл, монгол бичиг сурна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-26


   Онцгой байдлын байгууллагын 60 алба хаагчийг МУИС-д англи хэл, монгол бичгийн гурван сарын сургалтад хамруулах гэрээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, МУИС-ийн ректор Б.Очирхуяг нар гарын үсэг зурлаа. Мөн энэ гэрээнд заааснаар, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид МУИС-ийн номын сангаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломж бүрджээ. МУИС-ийн Сургалт, хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын газраас тэнхимүүдтэйгээ хамтран төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчдад зориулсан сургалт зохион байгуулж байгаа юм. Цаашлаад тус сургууль энэ чиглээрх үйл ажиллагаагаа өргөжүүлж, төрийн бусад байгууллагын албан хаагчдыг сургахаар төлөвлөжээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.