images

Монако: Б.Мөнгөнтуул Энэтхэгийн шатарчинтай тэнцсэнээр тэмцээнийг хошуучилсан хэвээр байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-02-26


   Монако улсад болж байгаа шатрын “Гран При” тэмцээнд оролцож буй их мастер Б.Мөнгөнтуул өчигдөр Энэтхэгийн Харика Дронаваллитай тоглож тэнцлээ. Ийнхүү тэрбээр долоон өрөг тоглож нэгт нь хожиж, зургаад нь тэнцэн дөрвөн оноотой болов. Тэмцээн дуусахад хоёр өрөг үлдээд буй энэ үед Оросын Екатерина Лагно 4.5 оноотой тэргүүлж байна. Түүний араас Б.Мөнгөнтуул, Александра Горячкина, Хампи Конеру нар дөрвөн оноотой нэхэж байгаа билээ. Өнөөдөр манай тамирчин гурван оноотой яваа Германы Элизабет Петцтэй тоглоно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.