images

Цээжний битүү гэмтлийг орон нутагт дурангаар эмчилдэг боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-26


   Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хавсарсан гэмтлийн мэс засалчид цээжний хөндийн битүү гэмтлийг эх орондоо долоо дахь жилдээ дурангийн аргаар эмчилж байгаа билээ. Мөн алсын дуудлаганд өөрсдөө явж, 2023 онд хөдөө орон нутгийн 12 хүнд, 2024 онд 27 хүнд тус тус амжилттай мэс засал хийсэн байна. Үүнээс гадна хөдөөгийн эмч нарыг ажлын байран дээр нь сургаж, хамтарсан үзлэг оношилгоо болон мэс засал эмчилгээ хийжээ. Тэгвэл энэ ажлын үр дүнд Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Говь-Алтай, Булган аймгийн эмнэлэгт цээжний хөндийн битүү гэмтлийг дурангийн мэс заслаар болон олон хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг нэвтрүүлсэн байна. Гэмтлийн эмч нар цаашид цээжний дурангийн мэс заслыг түлхүү хийж, арга технологийг нь бүрэн дүүрэн нутагшуулах, эмч нарыг төрөлжсөн нарийн мэргэжлээр сургаж чадавхжуулах  ажлуудыг төлөвлөжээ.

Гэмтлийн эмч нарын хийсэн цээжний дурангийн мэс заслын үеэрх зураг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.