images

Япон: Манганы борлуулалт 700 тэрбум иенд хүрсэн нь түүхэн өндөр үзүүлэлт болов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-02-26


   Японы зах зээлд манга зурагт номын борлуулалт 2024 онд 700 тэрбум иен буюу 4.67 тэрбум доллар болсон дүн гарчээ. Тус улсын түүхэнд манганы борлуулалт анх удаа ийм өндөр дүнд хүрч байгаа бөгөөд 700 тэрбум иен гэдэг нь өмнөх оны мөн үеийнхээс 1.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Сүүлийн жилүүдэд дижитал борлуулалт нэмэгдсэнээр манга үйлдвэрлэгчдийн орлого тав дахь жилдээ дараалан өсөж байгаа нь энэ ажээ. Японы манганы зах зээлд өнгөрсөн онд нийт 704.3 тэрбум иений борлуулалт хийгдсэний 72.7 хувь нь дижитал хувилбарын орлого аж. Харин цаасан хувилбарын борлуулалт цар тахлаас хойш улам буурсаар байгаа бөгөөд 2024 онд 2023 оныхоос 8.8 хувиар буурчээ. Өнгөрсөн онд Японд хамгийн их зарагдсан манга нь "Jujutsu Kaisen", "My Hero Academia", "Oshi no Ko" болж байна.  

Эх сурвалж: "Mainichi" сонин.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.