images

Канадын иргэд Илон Маскийн иргэншлийг цуцлахыг шаардаж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-02-26


   Канадын 230 мянга гаруй иргэн Илон Маскийн иргэншлийг цуцлах өргөдөлд гарын үсэг зурж ерөнхий сайддаа хүргүүллээ. Учир нь, технологийн тэрбумтан, Дональд Трампын холбоотон түүнийг "Канадын тусгаар тогтнолыг устгахыг оролдож буй гадаадын Засгийн газарт" элсэж, "Канадын үндэсний ашиг сонирхолд харшлах үйл ажиллагаа явуулж байна" хэмээн буруутгаж байгаа юм. Өмнөд Африкт төрсөн, АНУ, Канадын давхар иргэншилтэй И.Маск өргөдлийн хариуд “Канад жинхэнэ улс биш” гэж жиргэжээ. Д.Трамп ерөнхийлөгч болсноосоо хойш Канадыг АНУ-ын 51 дэх муж болохыг уриалж, өндөр татвараар дарамталж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт болсон дөрвөн үндэстний хоккейн халз тэмцээнд Канадын баг АНУ-ыг ялсны дараа тус улсын ерөнхий сайд Жастин Трюдо “Чи манай нутгийг авч чадахгүй, бас бидний тоглоомыг ч авч чадахгүй” хэмээн цахим хуудастаа нийтэлсэн юм. И.Маск 1989 оноос эхлэн гурван жил Канадад амьдарч Онтариогийн “Queen’s” их сургуульд сурч байгаад Пеннсильваниагийн их сургууль руу шилжжээ. Учир нь, И.Маскийн ээж тус улсад төрж өссөн, иргэн нь бөгөөд өвөө нь Канадын улс төрд идэвхтэй оролцдог нэгэн байсан аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.