images

Элчин сайд У.Нямхүү Испанийн хаанд итгэмжлэх жуух бичгээ барьжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-02-27


  Монгол улсаас Франц болон Испанийн хаант улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү энэ сарын 24-нд Испанийн Цог жавхлант хаан VI Фэлипэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ. Элчин сайд хаанд Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх, өндөр, дээд түвшний айлчлал зохион байгуулах, хамтын ажиллагааны нөөц боломжуудыг эрэлхийлж идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлсэн байна. VI Фэлипэ хаан ерөнхийлөгчид хариу мэндчилгээ дэвшүүлж, Элчин сайдад ажлын амжилт хүсчээ. Мөн хоёр том хөршийн дунд оршиж буй манай улсыг олон улсад үлгэр дуурайлал болох тогтвортой, ардчилсан засаглалыг бэхжүүлж, олон улсын тавцанд идэвхтэй дипломат бодлого хэрэгжүүлж буйг сайшаасан юм. Тус улсууд 1977 оны долоодугаар сарын 5-нд дипломат харилцаатай болсон бөгөөд энэ онд 48 жилийн ой тохиож байна.

Эх сурвалж: Парис дахь Монголын Элчин сайдын яам.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.