images

Гандантэгчэнлин хийдэд шинийн 15 хүртэл өдөр бүр ном хурна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-27


  Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Д.Жавзандорж Цагаан сарын баярыг тохиолдуулан ирэх сарын 7-нд олон нийтэд ном айлдахаар болсныг тус хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээллээ. Хамба Д.Жавзандорж эхний хэсэгт Бурхан багшийн намтар, цадигийн талаар айлдах бол дараагийн хэсэгт Насны авшиг хүртээх ажээ. Бурханы шашинд Насны авшиг хүртсэнээр нас уртасч, жаргал нэмнэ хэмээн үздэг. Мөн гуравдугаар сарын 16-ны өдөр Гандантэгчэнлин хийдийн дэд хамба С.Гантөмөр Бурхан багшийн сургаал номлол, хоосон чанарын чухал үзлийг тайлбарласан “Билгүүний зүрхэн судар” номыг айлдана. Гандантэгчэнлин хийд Цагаан сарыг угтан "Хуучин номын хурал" хурж, сор залах зан үйлийг үйлддэг билээ. Харин шинийн 1-15-ны хооронд өдөр бүр ном хурдаг уламжлалтай.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.