Их Британи: Хулгайд алдагдсан алтан жорлон олдоогүй байна
Анд нөхдийн мэдээ
2025-02-27
Их Британийн Блэним ордноос зургаан жилийн өмнө хулгайлагдсан цэвэр алтан жорлонгийн суултууртай холбоотой хэргийн шүүх хурал үргэлжилжж байна. Гэхдээ тэрхүү жорлон хаана байгаа нь одоогоор тодорхойгүй байна. BBC агентлагийн мэдээлснээр, 300 жилийн түүхтэй ордонд суурилуулсан алтан жорлонг 2019 оны есдүгээр сарын 14-ний өглөө үүрээр бүлэг этгээд хулгайлжээ. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Блэнимийн ордон бол ерөнхий сайд асан Уинстон Черчиллийн төрсөн газар юм. Шүүх хурал дээр гэмт этгээдүүд өмнө нь өгсөн мэдүүлгээсээ буцаж, өөрсдийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн байна. Харин прокурор 4.8 сая паундын үнэтэй алтан жорлонг ердөө таван минутын дотор хулгайлсан болохыг нотолсон бөгөөд уг бүтээл хараахан олдоогүй байгааг дурджээ. Улмаар алтан жорлонг жижиглэн хувааж худалдсан байх магадлалтайг хэлсэн байна. Прокурорууд хулгайч нарын гар утасны мессеж, дуут мессеж, гэрэл зураг зэргээс алтан жорлонгийн нэг кг-ийг 25,632 паундаар зарахаар тохиролцсон болохыг баталжээ. "America" нэртэй алтан жорлонг Италийн уран барималч Маурицио Каттелан урласан бөгөөд баян хоосны ялгааг шүүмжилсэн зохиомж бүхий энэ бүтээлд 18 кг цэвэр алт орсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.