images

Их Британийн монголчуудын Сар шинийн барилдаанд сумын заан Б.Энх-Амгалан түрүүлжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-27


  XVII жарны "Хөхөгчин" хэмээх модон могой жилийн Сар шинийн баярт зориулсан Их Британи дахь монголчуудын үндэсний бөхийн барилдаанд 24 бөх барилдлаа. Энэ жилийн барилдаанд Говь-Алтай аймгийн Гуулин сумын харьяат Д.Баасандорж, Төв аймгийн Борнуур сумын харьяат Ц.Баасанцэрэн, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат Б.Энх-Амгалан, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат З.Сумъяасүрэн тэргүүтэй гол төлөв сумын цолтой бөхчүүд зодоглосон байна. Барилдааны эхний хоёр даваанд бөхчүүдийг цолны эрэмбээр нь жагсаан оноолтоор тааруулж, үлдсэн зургаан бөх тойргоор барилджээ. Тэгвэл түрүү бөхөөр сумын заан Б.Энх-Амгалан долоо даван шалгарч, сумын начин З.Сумъяасүрэн зургаан даваагаар үзүүрлэж, Лондонгийн начин О.Давааням таван даваагаар, сумын заан Д.Баасандорж дөрвөн даваагаар тус тус шөвгийн дөрөвт шалгарсан байна. Харин хүүхдийн барилдаанд Манчестер хотын Б.Жошуа түрүүлж, Э.Мөнх-Оргил үзүүрлэн Х.Баярсүрэн шөвгөрчээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.