images

Дэлхий дээр 50 тэрбум доллароос дээш хөрөнгөтэй 24 хүн байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-27


   Дэлхий даяар одоогийн тэрбумтнуудаас ялгагдах хэт баян хүмүүсийн шинэ бүлэг бий болж байгааг судалгаа харуулжээ. Энэ нь технологийн хурдацтай хөгжлийн үр дүнд асар их хөрөнгө хуримтлуулж буй томоохон компаниудийн эзэд юм. “Wall Street Journal” сонин дэлхийн хөрөнгийн мэдээллийн “Altrata” төвийн мэдээллээс эш татан мэдээлэхдээ, энэ сарын байдлаар дэлхий дээр 50 тэрбум доллароос дээш хөрөнгөтэй 24 сүпер тэрбумтан байгааг онцолжээ. Энэ жагсаалтыг “Tesla” компанийн захирал Илон Маск тэргүүлж байгаа бөгөөд түүний хөрөнгө өнөөдрийн байдлаар 419.4 тэрбум доллар аж. “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос 263.8 тэрбум доллар, LVMH-ийн захирал Бернард Арно 238.9 тэрбум ам.долларын хөрөнгөөр удаалжээ. Түүнчлэн “Oracle” компанийн ТУЗ-ийн дарга Ларри Эллисон 237 тэрбум, “Meta” компанийн захирал Марк Зукерберг 220.8 тэрбум долларын хөрөнгөтэй байна. Дээрх 24 хүний ​​нийт хөрөнгө 3,3 их наяд доллар болж байгаа нь Францын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэж байгаа юм. Энэ үзүүлэлт нь тэрбумтнуудын талаарх уламжлалт ойлголтыг өөрчилж хөрөнгөтнүүдийн шинэ давхарга бүрэлдэж байгааг харуулж байна гэж WSJ сонин бичжээ. Сүпер тэрбумтнуудын гол цөмийг, технологийн дэвшлийн үр дүнд тулгуурлан асар их мөнгө босгосон Америкийн IT бизнес эрхлэгчид бүрдүүлж байна. Учир нь тэргүүн баячуудын эхний арван хүний ​​зургаа нь IT салбарын эрэгтэйчүүд, 24 хүний гурав нь эмэгтэйчүүд байгаа юм. Олон арван жил хөдөлмөрлөж хөрөнгө босгосон өмнөх үеийнхнээс ялгаатай нь, технологид суурилсан өнөөгийн эдийн засаг хэдхэн жилийн дотор асар их хөрөнгө хуримтлуулах боломжийг бизнес эрхлэгчдэд олгож байгаа болохыг WSJ онцолжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.