images

11 улсын төмөр замын 250 төлөөлөгч Монголд зөвлөлдөнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-27


     Ази, Европыг холбосон хамгийн дөт коридор гэгддэг "Улаанбаатар" төмөр замаар 2025 онд ямар хэмжээтэй, хэдэн нэр төрлийн ачаа тээвэрлэхийг ирэх сарын 10-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болох зөвлөгөөнөөр шийдэх гэж байна. Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагуудын гишүүн 11 улсын 250 төлөөлөгч Монголд ирж энэ зөвлөгөөнд оролцоно. Зөвлөгөөнөөр "Улаанбаатар" төмөр замын дамжин өнгөрөх тээвэрлэлт, ялангуяа монголчуудын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дизель түлш, шатахуун, эм эмийн бүтээгдэхүүн, хүнс барааг хэр хэмжээтэй тээвэрлэхийг тохиролцох юм. Энэ хурал 2014 онд Улаанбаатарт болж байсан бөгөөд цар тахлын улмаас өнөөг хүртэл цахимаар явагдаж иржээ. Цахим хурлаар тээврийн хэмжээг тохирох, техникийн арга хэмжээ авахад зөрчилдөөн ихтэй байдаг учраас энэ удаагийн хурал улс орнуудын хувьд чухал ач холбогдолтой гэдгийг "Улаанбаатар" төмөр замын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан онцлон тэмдэглэсэн байна. Монгол улс энэ онд төмөр замаар 50 сая тонн ачаа, 2.5 сая зорчигч тээвэрлэхээс гадна хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлж, тээврийн хөдөлгөөний зохицуулалт, уялдаа холбоог сайжруулах олон ажил төлөвлөжээ.

 

 

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.