images

Хятад: Хөрш өвгөнөө олон жил асарч халамжилсан залуу их хэмжээний хөрөнгө өвлөж авчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-27


   БНХАУ-ын Бээжин хотын дагуул тосгонд ганцаараа амьдардаг өндөр настан өнгөрсөн 12 жилийн турш өөрийг нь асарч ирсэн хөрш залууд өөрийн эзэмшлийн орон сууцны таван байр болон бусад бүх хөрөнгөө өвлүүлжээ. Хонконгийн “South China Morning Post” сонины мэдээлснээр, 1930 онд төрсөн Луан овогт гэрлээгүй, насаараа ганц бие амьдарсан бөгөөд нас ахихын хэрээр харж хандах хүнгүй явахад хөрш залуу нь халуун сэтгэл гаргаж, байнга асарч сувилж ирсэнд талархан ийм шийдвэр гаргасан аж. Луан овогт 2011 онд нутгийн захиргаанаас тусламж хүсэхэд түүнийг тосгондоо нэр хүндтэй Лю хэмээх залуутай танилцуулжээ. Тэр цагаас хойш Лю өвгөнийг асран халамжилж, төрсөн өдрийг нь хүртэл гэр бүлээрээ тэмдэглэдэг болсон байна. Энэ хугацаанд Луан овогтын Бээжин дэх хувийн байшин орон сууцны дахин төлөвлөлтөд орж, оронд нь таван ширхэг байр авчээ. Тэрбээр ийн аж төрж байгаад өнгөрсөн оны аравдугаар сард 93 насандаа гэрээслэл үлдээн өөд болжээ. Гэтэл Луан овогтын төрсөн дүү гэх нэгэн эмэгтэй гарч ирээд хөрөнгө өвлөж авсан Лютэй маргаан үүсгэж шүүхэд очсон байна. Шүүх хурлын үеэр тосгоны оршин суугчид өндөр настныг Лю хэрхэн асарч, халамжилж байсныг гэрчилсэн бөгөөд эцэст нь шүүх Луан овогтыг амьд сэрүүн ахуйд тэр эмэгтэй нэг ч удаа ирж уулзаж, анхаарал тавьж байгаагүйг нотлоод, Люгийн талд шийдвэр гаргасан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Зочин

    аяганы хариу өдөртө агтны хариу жилдээ.

    2025-03-03

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.