images

Цагаан сарын өдрүүдэд бүх музей үнэгүй үйлчилнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-27


   Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ орон даяар болдог билээ. Нээлттэй өдрүүд энэ жил Сар шинийн амралттай давхцаж байгаа бөгөөд музейн байгууллагууд бэлтгэлээ хангаж, иргэдийг зүй зохистой үйлчлүүлэхийг уриалж эхэллээ. Тухайлбал, "Чингис хаан" үндэсний музей олон хүнтэй үед хүүхдээ дагуулж ирэхдээ эцэг эхчүүд, багш нар анхаарал болгоомжтой байж, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахыг сануулав. Учир нь музейн бүтэн жилийн үзэгчидтэй тэнцэх тооны иргэд энэ өдрүүдээр музей үздэг бөгөөд ачаалал хэт ихсэж, үзмэрийн хадгалалт, хамгаалалт алдагдах эрсдэлтэй тулгардаг байна. Тиймээс хүүхдүүд бусад өдрүүдэд ангиараа, найзуудаараа, ганцаараа хэдийд ч, хэдэн ч удаа илүү тухтай үзэж болохоос гадна “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжтой юм. Манай улсад 0-16 насны бүх хүүхэд төрийн болон орон нутгийн музейгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхтэй. Сонирхуулахад, 2024 оны "Музейн нээлттэй өдрүүд" буюу тав хоногийн хугацаанд төрийн болон орон нутгийн 35 музейгээр 87936 хүн үйлчлүүлжээ. Үүнээс 37754 нь 16 хүртэлх насны хүүхэд байсан бол 3778 нь ахмад настан байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.