Өмнөд Солонгос: Шинэ төрсөн хүүхдийн тоо есөн жилийн дараа анх удаа нэмэгджээ
Анд нөхдийн мэдээ
2025-02-27
Өмнөд Солонгосын Статистикийн газрын мэдээлснээр, 2024 онд төрсөн нярай хүүхдийн тоо 2023 оныхоос 3.6 хувиар өссөн байна. Энэ нь тус улсад есөн жил дараалан буурсан төрөлт анх удаа өссөн үзүүлэлт юм. Үүнд 1990-ээд онд төрсөн хүмүүс одоо айл гэр болж байгаа нь нөлөөлсөн байна. Тодруулбал, нярайлсан эхчүүд дунд 30-34 настай буюу 1990-1994 онд төрсөн эмэгтэйчүүд давамгайлж байгаа аж. Мөн шинэ төрсөн хүүхдийн тусгай зээл зэрэг Засгийн газраас нь хэрэгжүүлж буй тусламжийн бодлого өргөссөн нь эерэг үр дүн гарахад нөлөөлжээ. Гэхдээ төрөлтийн түвшин 0.75 байгаа нь энэ үзүүлэлт доогуур хэвээр байгааг илтгэнэ. Өнгөрсөн онд тус улсад 238300 хүүхэд төрсөн нь өмнөх жилийнхээсээ 8300-аар л их аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.